images

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД СУУГАА МОНГОЛЧУУД МААНЬ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР "НААДАМ"-АА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-14

1

2026 оны 6 дугаар сарын 13-ны нар, хур тэгширсэн билэгт сайн өдөр Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Монголчууд маань Үндэсний Их Баяр "Наадам"-аа өргөн дэлгэр тэмдэглэж, Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнгийн дэнж хотойтол хотол олноороо сайхан наадлаа. Монгол Улсын Үндэсний урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, "Намнаа" морин спортын клубийн тамирчид, Европын улсуудаас ирсэн хүчит бөхчүүд, шагайн харваа, хүүхдийн барилдаан, уралдаан, тоглоомын талбай, баярын жагсаал, дуу хуур, наадмын хуушуур, айраг, цагаан идээ бүгд цогцолж, дэлхийд гайхагдсан соёлын биет бус өв Монгол наадмаа Польшийн ард түмэнд нээлттэй байдлаар зохион байгуулж, монгол өв соёл, зан заншлаа танилцуулав.

Наамдыг зохион байгуулахад хамтран ажилласан Польш дахь Монголчуудын холбоо, дэмжиж ажилласан Варшав хотын удирдлага, Повшин цэцэрлэгт хүрээлэн, сэтгэлийн хандив өргөсөн элэг нэгт Монголчууд, мэргэжлийн болон сайн дурын бүх уран бүтээлчид, хүрэлцэн ирсэн наадамчид та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье!