images

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ БОЛОХ “ЭХИЙН АЛДАР” II ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАСНЫГ ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ГАРДУУЛЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-17

1

2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Польш Улсад зохион байгуулагдсан Үндэсний их баяр Наадмын арга хэмжээний үеэр Польш Улсад ажиллаж, амьдарч буй хүний их эмч Батжаргалын Ариунзаяаг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн 71 дүгээр зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнасныг Элчин сайд Н.Оюундарь гардуулж, баяр хүргэлээ.

Б.Ариунзаяа нь 1995 оноос хойш Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 2026 онд тав дахь хүүхдээ өлгийдөн авч, эх хүний эрхэм ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа үлгэр жишээ ээж билээ.

Түүнчлэн эл өдөр түүний хувьд шагналын хур буусан онцгой өдөр байж, “Эхийн алдар” II зэргийн одонгоос гадна эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, зүтгэлийг нь үнэлж “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр давхар шагнасан юм.

Эрхэм хүндэт Б.Ариунзаяадаа болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь цаашдын ажил хөдөлмөр, сурлага, амьдралын замналд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Өнөр өтгөн гэр бүл нь үргэлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнээр бялхаж, үр хүүхдүүд нь энх тунх өсөн дэвжиж байх болтугай. Монголын үрс маш олон болох болтугай!!!