БНПУ-ЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ КОНРАД "АЛТАН ГАДАС" ОДОН ХҮРТЭЭСНИЙГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ГАРДУУЛАВ
60 жилд ганц тохиох "Сүрээр дарагч" хэмээх гал улаан морин жилийн Хөх морь сарын Цагаан морь өдрийн Морин цагт Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Конрад Павликт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох "Алтан гадас" одон хүртээснийг ёслол төгөлдөр гардуулав.
Ийнхүү Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн Конрад Павликийн хүч хөдөлмөрийг өндөрөөр үнэлэв.


