БНПУ-ЫН КРАКОВ ХОТ ДАХЬ ӨРГӨМЖИТ ЕРӨНХИЙ КОНСУЛ Ц.УРТАСАН "ГАВЬЯАНЫ МӨНГӨН ЗАГАЛМАЙ" ОДОНГ ХҮРТЛЭЭ
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцкигийн зарлигаар Бүгд Найрамдах Польш Улсын Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул хатагтай Ц.Уртасан "Гавьяаны мөнгөн загалмай" одонг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе! Польш Улсын энэхүү төрийн нэр хүндтэй шагнал нь Монгол, Польш хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, консулын албыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж ирсэн Таны хөдөлмөр, зүтгэлийн өндөр үнэлгээ юм. Цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх эрхэм үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!