images

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ВАРМИНЬСКО-МАЗУРСКЕ МУЖИД 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-27-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-08-27

6

Монгол Улсын Хөвсгөл аймаг, БНПУ-ын Варминьско-Мазурске муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчид Варминьско-Мазурске мужид 2026 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Элчин сайд Н.Оюундарь төлөөлөгчдийн хамт тус мужийн маршал М.Кухчиньскитэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орон нутаг хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд аялал жуулчлалын шинж чанартай ижил төстэй үзэсгэлэнт байгаль, нуур ус, гол мөрөн олон байгааг онцолж, байгальд ээлтэй аялал жуулчлал, нуур, гол мөрөнг хамгаалах менежмент, эдийн засгийн харилцан ашигтай худалдаа, урлаг соёлын сурталчиилгаа зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Мөн ирэх жил тус мужид хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулхаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Хөвсгөл аймаг, Варминьско-Мазурске мужтай хамтран ажиллах санамж бичгийн төслийг тус мужийн маршалд гардуулав.