"МЭДЛЭ" ЦАХИМ СУРГУУЛЬ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны "Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай" 130 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий бие даасан төрийн өмчийн ерөнхий боловсролын "Мэдлэ" цахим сургууль байгуулагдан 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.
1-12 дугаар ангийн сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цахим сурах бичгийг https://medle.mn/ цахим системээр нээлттэй ашиглах боломжийг 100% бүрдүүлсэн.
Багш, cуралцагч та бүхэн цахим хэлбэрээр сурах бичгүүдээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүтээлчээр хичээл сургалтдаа хэрэглээрэй.