images

Элчин сайд Н.Оюундарь Варшав хотын Байгалийн шинжлэх ухааны их сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

ЭСЯ-ны мэдээ

2026-10-07

6

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Варшав хотын Байгалийн шинжлэх ухааны их сургуулийн (SGGW) 2026/2027 оны хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд хүндэт зочноор оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Н.Оюундарь SGGW их сургуулийн удирдлагатай уулзаж, Монгол Улс болон Польш Улсын хооронд боловсрол, эрдэм шинжилгээ, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон оюутан солилцооны хөтөлбөрүүдийг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.