images

Элчин сайд Н.Оюундарь жил бүр зохион байгуулдаг мэгтэй Элчин сайд нарын ламжлалт уулзалтад оролцов

ЭСЯ-ны мэдээ

2026-10-08

6

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Хенрика Мощицка-Дендыс болон ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Ирена Линхерович нарын санаачилгаар эмэгтэй Элчин сайд нарт зориулан жил бүр зохион байгуулдаг уламжлалт уулзалтад оролцов.

Уулзалтын үеэр Дэд сайд Х.Мощицка-Дендыс Польш Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон гадаад бодлого дахь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр тус улсаас баримталж буй бодлогыг танилцуулав.

Энэ үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар онцлон танилцуулж, уг чуулганд Польшийн парламентын гишүүд оролцож байгаад талархал илэрхийллээ.