Элчин сайд Н.Оюундарь Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам болон Подлаше мужийн удирдлагын хамтран зохион байгуулсан танилцах аяллын хүрээнд тус бүс нутагт ажиллав.
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Польш Улсын Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам болон Подлаше мужийн удирдлагын хамтран зохион байгуулсан танилцах аяллын хүрээнд тус бүс нутагт ажиллав.
Энэ үеэр Элчин сайд Бялысток хоттой танилцаж, Супрашль хотод зочлохоос гадна Подлаше мужийн Хил хамгаалах алба болон Кринки бүс нутгийн хилийн хэсгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнүүдэд оролцов.
Түүнчлэн Подлаше мужийг Монгол Улсын холбогдох орон нутагтай хамтрах, харилцаа холбоо тогтоох талаар санал солилцлоо.

