images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ КРОТОШИН БҮС НУТГИЙН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА БОЛОН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-10-16

3

Элчин сайд Н.Оюундарь 10 дугаар сарын 16-ны өдөр Польш Улсын Кротошин бүс нутгийн орон нутгийн удирдлага болон бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн тус төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.