images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ДЭЛХИЙН ТАЙЗНАА МОНГОЛЫНХОО СОЁЛЫГ ТҮҮЧЭЭЛЭН СУРТАЛЧИЛЖ БУЙ “THE HU” ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-10-19

4

Элчин сайд Н.Оюундарь 10 дугаар сарын 19-ний өдөр дэлхийн тайзнаа Монголынхоо соёлыг түүчээлэн сурталчилж буй “The HU” хамтлагийн уран бүтээлчидтэй уулзаж, тэдэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсэж халуун дотно яриа өрнүллээ.

Монголын өв соёл, үндэсний урлагаа дэлхийд таниулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “The HU” хамтлаг Европ дахь аялан тоглолтынхоо хүрээнд 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Варшав хотноо тоглолтоо толилуулж байна.

Эх орныхоо нэр хүндийг тив дэлхийд цуурайтуулан тамгалж буй ““The HU” хамтлагийнхаа нийт залууст цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе!