images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ВАРШАВ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "ЭДИЙН ЗАСГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ" V ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

ЭСЯ-ны мэдээ

2026-10-22

4

Элчин сайд Н.Оюундарь 10 дугаар сарын 22-ны өдөр Варшав хотноо зохион байгуулагдсан "Эдийн засгийн яриа хэлэлцээ" V чуулга уулзалтад оролцов.

Энэхүү арга хэмжээ нь Польшийн Ажил олгогчдын холбооноос санаачлан зохион байгуулдаг бизнесийн салбарын нөлөө бүхий форумуудын нэг бөгөөд улс орны эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал, бодлогын шинэчлэл болон компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Уг чуулга уулзалтад Польш Улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид, парламент болон намуудын манлайлагчид, хувийн хэвшлийн шилдэг бизнес эрхлэгчид болон салбарын тэргүүлэх шинжээчид хуран цугларав. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан улс төрийн намуудын удирдагчдын хэлэлцүүлэгт Р.Шикорски, В.Кошиняк-Камыш, М.Хорала, С.Ментзен зэрэг нөлөө бүхий улс төрчид оролцлоо.

Түүнчлэн дипломат корпус болон олон улсын байгууллагын төлөөлөгчид тус форумд оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал бодлоо солилцов.